ПРАЙМ ТАЙМ ХХК нь 2007 оноос хойш TBR болон OTR дугуй, сэлбэг хэрэгслийг Монголын уул уурхай, барилгын салбарт төлбөрийн уян хатан нөхцөлтэй, хурдан шуурхай нийлүүлж байна.
Прайм тайм ХХК нь Монгол улсын уул уурхай, хүнд даацын тоног төхөөрөмжийн салбарт ханган нийлүүлэлтийн ажлыг 2007 оноос өдийг хүртэл гүйцэтгэж ирсэн ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бараа бүтээгдэхүүн, сэлбэг тоног төхөөрөмжийг албан ёсны зөвшөөрөлтэй хууль ёсны дагуу хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн хурдан шуурхай, найдвартай нийлүүлэлт хийдэг.
Манай дадлага туршлага бүхий бэлтгэгдсэн хамт олон харилцагч байгууллагуудынхаа ажлын идэвхтэй цагийг өсгөх, техникийн насжилт, ашиглалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, мөн ажлын талбайтай танилцаж тохирох дугуйг санал болгох, хээний загварыг сайжруулах гэх мэт үйлчилгээг гарган өгч үйлчилж байна.
Дэлгэрэнгүй унших →Тэнхлэг, машины төрөл, ажлын гадаргуугаас хамааран тохирох ангиллаа сонгоорой.
Жолоо, ачаа, чиргүүлийн тэнхлэгт зориулсан дугуй — бүс нутгийн болон урт зайн ачаа тээвэрт.
Дэлгэрэнгүй → OTR · OFF-THE-ROADАчигч, бульдозер, грейдер, хөдөлгөөнт кран, боомт, дэд газрын уурхайн тусгай дугуй.
Дэлгэрэнгүй →2.4 сая ширхэг TBR, 100,000 ширхэг OTR жилийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай Shandong Wanda BOTO-гийн албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд бид байна.
24 цагийн дотор нөөц, үнийн саналыг буцаан хүргэнэ.